No student devices needed. Know more
25 questions
Соёл судлал нь ... зууны эхэн үед бие даасан шинжлэх ухаан болжээ. Тохирох хариуг дугуйлна уу?
XX
XIX
XXI
IXX
Орос хэлний “ Ценность”, англи хэлний “ value” хэмээх үг нь аль ойлголтыг илэрхийлэх вэ?
Үнэлгээ
Үнэлэмжийн баримжаа
Үнэлэмж
Хэм хэмжээ
Соёл буюу culture гэдэг нь colere гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд ... гэсэн утгатай.
соёл
соёолуулан боловсруулах, хөрс боловсруулах
оюуны үнэт зүйлс
материаллаг үнэт зүйлс
Аль нь соёлын тухай ойлголт биш вэ?
Хүмүүсийн бүтээсэн бүхэнд мэдлэг ур ухаан, туршлага, итгэл үнэмшил, аж төрөх ёс нь хуримтлагдан шингэж үлддэг.
Хүн байгалийн юмс үзэгдэлд ч тодорхой утга шингээн , бэлгэдэн уул овоо тахих, байгаль орчинтой холбоотой хорио цээрийн ёс гэх мэт бэлгэдэл , шүлтлэг хийсээр ирсэн
Нийгэм нэгдэлтэй тогтвортой оршин байхын тулд хэм хэмжээ, дэг журмыг сахих шаардлагатай байдаг
Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд юуг зөв, зохистой гэж үзэх талаарх үнэлэмж, хэм хэмжээг илтгэдэг ба хүмүүсийн дунд сэтгэлгээний соёл, бие бялдрын соёл, харилцааны соёл, хотын соёл, экологийн соёл гэх мэт ойлголтууд байдаг
Дараах соёлын элементүүдээс аль нь хэлний талаар өгүүлнэ вэ?
Хүн бодол санаагаа аль нэг тэмдэгтэд төлөөлөл, бэлгэдэл болгон шингээдэг
Хүний оюуны ертөнцийг илэрхийлэгч, хадгалагч, дамжуулагч арга хэрэгсэл
Хүмүүсийн мэддэг баримт, туршлага, үнэт зүйлсийг хэлнэ.
Хүмүүсийн зан төлөвийг зохицуулдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил
Монгол үндэстний соёлын нийтлэг шинжүүдээс аль нь биш вэ?
Монгол орон бол эртний соёлт орон
Монгол улс дэлхийн хэд хэдэн соёлын хэв маягаас Дорнын соёлын хүрээнд хамаарна
Манай орон бол Буддын соёлт орон
Монгол орон бол суурьшмал соёл иргэншилтэй орон
Үндэсний соёл нь дэд соёлуудаас бүрддэг. Аль нь дэд соёл биш вэ?
үндэс угсаа
ажил мэргэжлийн
хот, хөдөөгийн
ардын
“ Нийгмийн хөгжлийг тодорхойлогч гол хэмжүүр нь соёл мөн” гэсэн ойлголтыг аль нь тодорхойлсон бэ?
Монгол улс
НҮБ
ЮНЕСКО
Дэлхийн Зөн ОУБ
Соёлын түгээмэл шинжийн учир шалтгааныг хүмүүсийн суурь хэрэгцээ, зорилго, итгэл үнэмшилтэй холбон тайлбарласан эрдэмтэн хэн бэ?
Ж.Мёрдок
К. Клакхон
К. Леви-Строс
Э. Кассирер
Бүхий л соёлд нийтлэг байдаг шинж чанар, хэм хэмжээ, дүрэм журам, үнэт зүйлсийг юу гэж нэрлэдэг вэ?
соёлын хэм хэмжээ
соёлын нийтлэг
соёлын түгээмэл
соёлын нэгдэл
Монгол хүн бүсийг хүний сүлд хийморь гэж үздэг. Тиймээс бүсээ дутуу бүслэн алдруулан, чирч явахыг цээрлэдэг..... гэсэн нь соёлын аль элементээр тайлбарлах вэ?
хэл
үнэлэмж
хэм хэмжээ
бэлгэ тэмдэг
Аль нь зохиомол хэл биш вэ?
археологийн хэл
математикийн хэл
монгол хэл
философийн хэл
Аливаа зүйлийн үнэн эсэхийг шалган тодорхойлох, туслах арга, аргачлал, зарчимд тулгуурладаг нь мэдлэгийн аль төрөл вэ?
шашин
домог
философи
шинжлэх ухаан
Судлаачид соёлын үндэс суурь, анхдагч хэв маяг гэж мэдлэг-ийн аль төрлийг үздэг вэ?
шашин
домог
философи
шинжлэх ухаан г
Нийт хүн төрөлхтний хувьд хүлээн зөвшөөрөгддөг утгат чанарыг .... гэнэ.
үнэлэмж
үнэлэмжийн баримжаа
үнэлгээ
үнэт зүйл
“Монголын түүх соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” аль хуулийн заалт вэ?
Соёлын тухай хууль
Үндсэн хууль
Үндэсний аюулгүй байдлын тухай хууль
Соёлын тухай хууль
Монголын соёлын нэгдмэл шинжид аль нь хамаарахгүй вэ?
Монгол аж төрөх ёс, ардын урлаг, хэл, төрт ёс, аман болон бичгийн соёл,хуримтлуулсан мэдлэг туршлага, ёс заншил
Монгол , Казак, үндэсний соёлоос бүрддэг
“Би монгол хүн” хэмээн бахархах
Бүгд хамаарна
Түүх, соёл, амьдрал ахуйн хувьд бие биетэйгээ ойр төрөл, нэгэн угсаа гаралтай хүмүүсийг ... гэдэг.
Ястан
Аймаг.
Үндэстэн
Угсаатан
Этнографи гэдэг нь ...
Үндэсний соёл
Угсаатны зүй
Шашин судлал
Намтар судлал
Монголын угсаатны зүйн гол төлөөлөгч хэн бэ?
О. Пүрэв
Б. Ренчин
С. Бадамхатан
С.Дулам
Тухайн нийгмийн гишүүдийн дийлэнхид нь зонхилж буй амьдрах зан үйл, үйлдлийн загварыг тодорхойлогч соёлыг ....
үндэсний соёл
олон улсын соёл
зонхилогч соёл
дэд соёл
Өмнөд Азид гүнцэг барихдаа баруун гараараа барьдаг, Алс дорнодод савхаар, харин Европд халбага, сэрээ хэрэглэдэг . Хүмүүс энэ ертөнцийн хаана ч амьдарч байсан ялгаагүй адилхан биологийн хэрэгцээтэй байж, ижил түгээмэл асуудалтай байнга тулгарч байдаг. Энэ нь соёлын ямар шинжийг илэрхийлж байна вэ?
соёлын түгээмэл шинж
соёлын нэгдмэл
соёлын олон янз байдал
олон загварын соёл
Дотооддоо онцлог ялгаа бүхий соёл бүрэлдэх хийгээд соёлуудын харилцаа өргөжих боломжтой соёлыг...
Нэг хэв маягийн соёл
Олон хэв маягийн соёл
Хоёр хэв маягийн соёл
Хэд хэдэн хэв маягийн соёл
“Хүн бол бэлгэдлийн амьтан” бэлгэдлийн онолыг үндэслэсэн эрдэмтэн хэн бэ?
Ж. Мёрдок
Э. Кассирер
К.Клакхон
Э.Тайлор
Соёлын суурь үнэлэмжүүдээс хамааран илрэх соёлын хэлбэрүүд аль нь вэ?
Ёс суртахууны соёл, шашны соёл
Олон улсын, Монголчуудын соёл
Эртний соёл, дундад зууны соёл
Ардын, нийтийн, элитийн соёл
Explore all questions with a free account