No student devices needed. Know more
35 questions
Хүн бүр хаана, хэн болон төрж, хэрхэн амьдарч байгаагаас үл хамаарч хүмүүн болохынхоо хувьд адилхан үнэ цэнэтэй, эрх тэгш байх тухай ойголтыг эрх зүйн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
Хүний эрх
Хүний эрхэм чанар
Тэгш байдал
Тэгш эрх
"Хүний үндсэн эрх, хувь хүний нэр төрд итгэх итгэлийг дахин батлах ..." гэсэн зорилготой НҮБ хэдэн онд байгуулагдсан бэ?
1940
1948
1945
1942
... нь улс орны төр засгийн газрыг хэн нэгэн хүн бус бүх нийтээр хүлээн зөвшөөрч хамтран тогтоосон эрх зүйн баримт бичиг болох Үндсэн хуулийн дагуу цогцлоон бий болгож, тэрхүү хууль, дүрэм, журам нь хүн бүрд тэгш үйлчилж байх явдал.
Rule of law
De facto
Rule by law
De jure
Хэсэг бүлэг хүмүүсийн тогтоосон хуулиар засаглахыг ... гэнэ.
Rule of law
De facto
Rule by law
De jure
НҮБ хэдэн онд "Хүний эрхийн түгээмэл тунхаглал" хэмээх баримт бичгийг батлан гаргасан бэ?
1940
1945
1946
1948
Дараах бодомжуудаас бурууг олно уу?
Хүний эрхэм чанар нь хүн бүрд адилхан байдаг
Хүнээс хүний эрхэм чанарыг нь салгаж үл болно
Хүний эрхэм чанарт халдаж болохгүй
Хүний эрхэм чанар нь үл хэмжигдэх үнэт зүйл
Алдаатай бодомж алга
Иргэний эрх зүйн бүрэн чадамж нь ... наснаас эхлэн бий болно.
16
14
18
20
0-7 насны хүүхэд иргэний эрх зүйн чадамжийн аль ангилалд хамаарах вэ?
Эрх зүйн чадамжгүй
Эрх зүйн зарим чадамж
Эрх зүйн бүрэн бус чадамж
Эрх зүйн бүрэн чадмж
14-18 насны этгээд иргэний эрх зүйн ... чадамжтай байна.
бүрэн бус
бүрэн
зарим
зөв хариулт алга
7-14 хүртэлх этгээд иргэний эрх зүйн ... чадамжтай байна.
бүрэн
бүрэн бус
зарим
боломжит
... иргэд хоорондын эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус амины харилцаанд оролцож, хуулиар олгогдсон эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээд.
Иргэний эрх зүйн харилцааны субьект
Иргэний эрх зүйн харилцааны обьект
Иргэний эрх зүйн харилцааны агуулга
Иргэний эрх зүйн харилцааны чадамж
... нь эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, мөн эрх /эзэмших, ашиглах, захиран зарцуулах/ багтана.
Иргэний эрх зүйн харилцааны субьект
Иргэний эрх зүйн харилцааны обьект
Иргэний эрх зүйн харилцааны агуулга
Иргэний эрх зүйн харилцааны чадамж
... нь талуудын тэгш эрхийн үндсэн дээр тэдний эрх үүргээр тодорхойлогддог.
Иргэний эрх зүйн харилцааны субьект
Иргэний эрх зүйн харилцааны обьект
Иргэний эрх зүйн харилцааны агуулга
Иргэний эрх зүйн харилцааны чадамж
Иргэний эрх зүйн ... нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно.
чадвар
чадамж
эрх
үүрэг
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүх ... хүртэлх насны иргэнийг, түүний хүсэлт, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцож болно.
14-18
16-18
12-18
10-18
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэж, гэр бүлээ эдийн засгийн талаар хүнд байдалд оруулсан насанд хүрсэн этгээдийн иргэний эрх зүйн чадамжийг сонирхогч этгээдийн хүсэлтээр, шүүх хуулиар тогтоосон журмаар ..., харгалзан дэмжигч томилж болно.
хязгаарлаж
чадамжгүй болгож
чадваргүй болгож
зөв хариулт алга
... гэдэг нь хоёр түүнээс дээш тооны этгээдүүд үр дагаварыг бий болгох байдлаар харилцан тохиролцож хийсэн бичвэрийг хэлнэ.
Гэрээ
Бичиг
Нэхэмжлэл
Хуудас
Хөдөлмөрийн гэрээнд тусгагдах гол нөхцөлүүдийг дурдахдаа алдаа гаргасан бол олно уу?
Ажлын байрны буюу албан тушаалтны нэр
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг
Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ
Хөдөлмөрийн нөхцөл
Алдаатай бодомж алга
Хөдөлмөрийн гэрээ гэсэн ойлголтонд аль бодомж нь хамаарах вэ?
Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай ба хугацаагүй байгуулагддаг
Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй
Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд гэрээний гол нөхцөлүүдийн аль нэгийг тохироогүй бол гэрээ байгуулсанд тооцохгүй
Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтан өдөрт 8 цаг, долоо хоногт 40 цаг хүртэл ажиллана гэж заасан байдаг
Дээрх бүгд хамаарна
Тодорхой ажиллагааг эхлүүлэх, эсвэл дуусгавар болгох тухай захиргааны байгууллагад гаргасан хүсэлт
өргөдөл
гомдол
хүсэлт
нэхэмжлэл
Захиргааны байгууллагын буруугаас иргэн, хуулийн этгээдийн эрх нь зөрчигдөж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гаргасан хүсэлт
гомдол
өргөдөл
хүсэлт
нэхэмжлэл
Өөрт болон бусдад тулгарч буй асуудлыг шийдвэрлүүлэх тухай захиргааны байгууллагад хандаж буй баримт
гомдол
өргөдөл
хүсэлт
нэхэмжлэл
... гэдэг нь ажил шалтгаангүйгээр таслах ажилаа зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас зохих этгээдээс гомдол гаргах, зөрчил нь шалгалтаар тогтоогдож, ажлын байранд согтуурах зэрэг тохиодол байна.
Сануулах
Сахилгын зөрчил
Ажлаас халах
Маргаан
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сахилгын зөрчил гаргасан этгээдэд оногдуулах шийтгэл аль нь вэ?
Сануулах
Ажлаас халах
Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах
Дээрх бүгд зөв
... нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор, захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэр юм.
Захиргааны шийдвэр буюу акт
Захиргааны тушаал
Захиргааны шийтгэл
Сануулга
Захиргааны актад ... гэсэн шаардлага тавигддаг.
формаль буюу хэлбэрийн материаллаг буюу агуулгын
аман болон бичгийн
формаль
агуулгын
... захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хамаарах, шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан байх
Формаль буюу хэлбэрийн
Материаллаг буюу агуулгын
Аман
Бичгийн
...эрх зүйн үндэслэлтэй байх, хаяглагч буюу хандсан этгээдийг зөв сонгосон байх, ямар ч хүнд ойлгомжтой хэрэгжих боломжтой байх шийдвэрийн хувьд алдаагүй байх
Формаль буюу хэлбэрийн
Материаллаг буюу агуулгын
Аман
Бичгийн
Захиргааны зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлагын арга хэмжээг ... гэнэ.
захиргааны сануулга
захиргааны шийтгэл
захиргааны хязгаарлалт
захиргааны маргаан
Зөрчлийн тухай хуульд зааснаар дараах шийтгэлийг зөрчил гаргасан этгээдэд оногдуулна.
Торгох
Баривчлах
Тусгайлан олгосон эрх хасах
Бүгд зөв
... нь иргэд өндөр наслах, эмнэлгээр эмчлүүлэх, өвдөх, тахир дутуу болох, ажилгүй болох зэрэг тохиолдолд нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн туслалцааг авах, түүнийг дуусгавар болгохтой холбогдон үүсч буй харилцаа юм.
Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа
Нийгмийн даатгал
Нийгмийн халамж
Нийгмийн тэтгэмж
Нийгмийн эрх зүйн харилцаа нь ..., ... гэсэн хоёр төрөлтэй.
Нийгмийн тэтгэмж, тусламж
нийгмийн даатгал
нийгмийн даатгал, нийгмийн халамж
Зөв хариулт алга
... нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн харилцаа юм.
Нийгмийн даатгал
Нийгмийн халамж
Нийгмийн тусламж
Нийгмийн тэтгэмж
... гэж хүн амын тодорхой хэсэг болж буй бусдаас дэмжлэг, туслалцаа шаардаж байгаа ахмад настан, эх, хүүхэд тахир дутуу хүн нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох хөнгөлөлт үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний амьжиргааг дээшлүүлэх, түүнчлэн хүүхэд төрүүлсэн эх, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсан эх эцэг болон ихэр хүүхдэд тэтгэмж олгох агуулга бүхий нийгмийн хамгааллын арга хэмжээг хэлнэ.
Нийгмийн даатгал
Нийгмийн халамж
Нийгмийн тэтгэмж
Нийгмийн тусламж
Нийгмийн даатгалд албан журмаар болон ... гэсэн хоёр хэлбэрээр хамрагдана.
сайн дураар
албан бус
төрийн журмаар
Зөв хариулт алга
Explore all questions with a free account