No student devices needed. Know more
38 questions
3.Социологич В.Занден “Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо бол ....... юм” гэжээ. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү./
A. Нийгмийн байр суурь
B. Нийгэм
C. Нийгмийн бүтэц
D. Нийгмийн үүрэг
E. Нийгмийн институт
4. Тодорхой зорилго, түүнд хүрэх арга хэрэгсэл агуулга бүхий албан ёсны хөтөлбөрөөр хүүхдийн нийгэмшилтэд хувь нэмэр оруулахаар зорьж ажилладаг агент аль нь вэ? Зөв хариултыг сонгоно уу.
А. Сургууль
B. Гэр бүл
C. Үе тэнгийнхэн
D. Хэвлэл мэдээлэл
E. Ажлын байр
5.Хүүхдүүд хамтран тоглох явцдаа дүрмээ хэлэлцэн тогтож,зохион байгуулалтад орж,бие даасан шийдвэр гаргах,гэр бүлээс гадуурх үйл ажиллагаанд оролцоход суралцдаг.Энэ нийгэмшлийн аль агентад хамаарах вэ?
А.Сургууль
В.Үе тэнгийнхэн
С.Гэр бүл
D.Хэвлэл мэдээлэл
Е.Ажлын байр
7.Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг ............... гэнэ.
А.Нийгмийн хувьсгал
В.Нийгмийн өөрчлөлт
С.Нийгмийн хөдөлгөөн
D.Нийгмийн шилжилт
Е.Нийгмийн хувьсал
8. Нийгмийн амьдралд үндсэн эргэлт гаргадаг, харьцангуй хурдтай, чанарын гүнзгий өөрчлөлтийг юу гэж нэрлэдэг вэ?
A. Дэвшил
B. Хувьсал
C. Шинэчлэл
D. Хувьсгал
E. Ухралт
9. ...........гэдэг нь нийгмийн тодорхой хэрэгцээг хангахад чиглэсэн үүрэг, статусын цогц.
Зөв хариултыг сонгоорой
A. Нийгмийн тогтолцоо
B. Нийгмийн харилцаа
C. Нийгмийн бүтэц
D. Нийгмийн хандлага
E. Нийгмийн институт
10.Бараа үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээг хангах, хязгаарлагдмал хомс нөөц баялгаар хязгааргүй хэрэгцээг хангах нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
A. Гэр бүлийн
C. Эдийн засгийн
D. Улс төрийн
E. Шашны
B. Боловсролын
11.Шинэ мэдлэг бүтээх, мэдлэгийг хойч үедээ дамжуулах, өсвөр үеийг нийгэмшүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
А.Гэр бүлийн
B. Боловсролын
C. Улс төрийн
D. Эдийн засгийн
E.Шашны
12.Нийгмийн гишүүд нийгмийн болон хувийн шинжээрээ зааглагдан хуваагдах нь нийгмийн ямар үзэгдэл вэ?
А.Нийгмийн нийтлэг
В.Нийгмийн давхраажилт
С.Нийгмийн ялгарал
D.Тэгш бус байдал
Е.Нийгмийн давхраа
13.Нийгмийн байр суурийг илтгэх олдмол статусын жишээ аль нь вэ?
А.Би Булган аймагт төрсөн
B. Миний аав Алаг адуу овогтой
C. Би 11 настай
D. Би сагсан бөмбөгийн I зэрэгтэй
E. Миний ээж Монгол үндэстэн
14.Нийгмийн байр суурийг илтгэх төрөлх статусын жишээ аль нь вэ?/
A. Би Булган аймгийн Орхон сумын дунд сургуульд сурч байв
B. Миний аав Алаг адуу овогтой
B. Би сагсан бөмбөгийн I зэрэгтэй
C. Болд багш мэргэжилтэй
D. Миний өвөө улсын тэргүүний тариаланч
15.Нийгмийн хэв маягуудыг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
A. Мал аж ахуйн нийгэм
B. Аж үйлдвэржсэн нийгэм
C. Газар тариалангийн нийгэм
D. Гар урлалын нийгэм
E. Аж үйлдвэржсэний дараах нийгэм
16.Нийгмийн хөгжлийн үе шат бүхэн өмнөх үеэсээ цаг хугацааны хувьд богино үргэлжилсэн байдаг. Хамгийн богино хугацаанд үргэлжилж буй нийгмийн хэв маяг аль нь вэ?
A.Аж үйлдвэржсэний дараах нийгэм
B. Ан агнуур, түүврийн нийгэм
C. Аж үйлдвэржсэн нийгэм
D. Хөдөө аж ахуйн нийгэм
E. Тариалан, мал аж ахуйн нийгэм
17.Их Британи дахь аж үйлдвэржилтийн нөлөөгөөр XVIII зууны сүүлчээр үүссэн, орчин үед хамгийн түгээмэл тархсан нийгмийн хэв маяг аль нь вэ?
А. Ан агнуурын нийгэм
B. Цэцэрлэг аж ахуйн нийгэм
C. Газар тариалангийн нийгэм
D. Аж үйлдвэржсэн нийгэм
E. Аж үйлдвэржилтийн дараах нийгэм
18.Тэгш бус байдлын хамгийн түгээмэл хэлбэр бол ........
А.Зиндаархал
В.Баялаг хуваарилалт
С.Статус
D.Давхраажилт
Е.Хүсэл тэмүүлэл
19.Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүнд аль нь хамаарахгүй вэ?
А.Нэр хүнд
В.Эрх мэдэл
С.Ёс суртахуун
D.Боловсрол мэргэжил
Е.Эд баялаг
20.Нийгмийн давхраажилтын хэв маягуудад аль нь хамааралгүй вэ?
A. Эд баялаг
B. Боолчлол
C. Язгуур
D. Каст
E. Анги
21.Нийгмийн давхраажилтын Марксист онолын хандлагын суурь ойлголт аль нь вэ?
A. Эд баялаг
B. Статус
C. Нэр хүнд
D. Эрх мэдэл
E. Анги
22.Нийгмийн давхраажилтын талаар М. Веберийн онолын суурь ойлголтуудаас илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?
A. Эрх мэдэл
B. Нэр хүнд
C. Эд баялаг
D. Хүсэл тэмүүлэл
E. Хөрөнгө мөнгө
23.Давхраажилтын хэмжигдэхүүнээс эрх мэдлийн төрөлд аль нь хамаарах вэ?
A. Үл хөдлөх хөрөнгө эзэмших
B. Бусдад нөлөөлөх, дагуулах
C. Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, үнэ цэн
D. Онцгой авьяас чадвар
E. Язгууртан угсаатан байх
24.Давхраа харгалзалгүйгээр гэрлэх нь харьцангуй нээлттэй, мөн онцгой гавьяа байгуулах эсвэл хэргэм зэргийг худалдаж авах замаар байр сууриа өөрчлөх боломжтойгоороо онцлог давхраажилтын хэв маяг аль нь вэ?
A. Каст
B. Анги бүлэг
C. Боолчлол
D. Язгуур угсаа
E. Нээлттэй нийгэм
25.Үйлдвэржилтийн харилцааны үр дүнд тогтсон, эдийн засгийн баялгийн ялгаанаас үүдэлтэй, хувийн байр сууриа өөрчлөх боломжтой давхраажилтын хэв маяг аль нь вэ?
А. Боолчлол
B. Каст
C.Язгуур угсаа
D.Анги
E. Угсаа гарал
26.Эртний Энэтхэгийн кастын тогтолцооны Брахман хэмээх давхраанд ямар хүмүүсийг хамааруулдаг байсан бэ?
А.Газар тариалан эрхлэгчид
B. Цэргийнхэн болон хууль сахиулагчид
C. Санваартан болон сэтгэгчид
D. Худалдаачид
E. Гар урчууд болон үйлчлэгч нар
27.Нэг нь нөгөөгийнхөө өмч болж байдаг, албадлагын хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан давхраажилтын хэв маяг аль нь вэ?
А.Язгуур угсаа
B. Каст
C. Боолчлол
D. Анги
E. Бүлэг
28.”Тун бага хувийг эзэлдэг ч нийгмийн баялагийн дийлэнх хэсгийг эзэмшдэг.Нийгмийн байр суурь нь үе залгамжилдаг” энэ шинжүүд нийгмийн ямар ангид хамаарах вэ?
А.Дээдийн доод
В.Дээдийн дээд
С.Дундын дээд
D.Дундын дунд
Е.Ажилчин анги
29.Нийгмийн гажуудлын төрөлд аль нь хамаарахгүй вэ?
А.Хууль зөрчих
B. Гэмт хэрэг үйлдэх
C. Дээд боловсрол эзэмшээгүй байх
D. Архинд донтох
E. Хар тамхи хэрэглэх
30.Нийгмийн гажуудлын төрөлд аль нь хамаарах вэ?
A. Улс төрийн намд гишүүнээр элсэхгүй байх
B. Дээд боловсрол эзэмшээгүй байх
C. Сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байх
D. Гэмт хэрэг үйлдэх
E. Жагсаал цуглаанд оролцохгүй байх
32.Сонгуульд оролцож, саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорих, шийтгэх, янз бүрийн нэр хоч өгч байсан нь өнөөгийн ардчиллын өнцгөөс харвал хэм хэмжээг зөрчсөн үйлдлийн ямар төрөлд хамаарагдахыг олж тэмдэглэ.
A. Албан ёсны хяалт
B. Нийгмийн хяналт
C. Гэмт хэрэг
D. Албан бус хяналт
E. Нийгмийн гажуудал
33.Тоон судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү?
А.Задгай мэдээллээс ерөнхий сэдэв,нотолгоо гаргахыг зорино
В.Мэдээлэл нь ажиглагдсан зан үйл,үг яриа байна
С.Мэдээллийн утгыг ойлгох,дүрслэн харуулахаар зорино
D.Стандартчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй
Е .Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ
34.Чанарын судалгааны аргын онцлогийг тэмдэглэнэ үү.
A. Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахыг зорино
B. Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаас өмнө хийж стандартчлана
C. Задгай мэдээллээс ерөнхий сэдэв, нотолгоог олж авахад дүн шинжилгээхийнэ
D. Стандартчлагдсан загварын дагуу үр дүнг бичнэ
E. Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийнэ
35.Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтуудын оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэсэн онол аль нь вэ?/
A.Нийгмийн онол
B. Шалтгаант чанарын онол
C. Харилцан үйлдлийн онол
D. Зөрчилдөөний онол
E. Бүтэц чиг үүргийн онол
36.Нийгэм нь нийгэм эдийн засгийн нөөц баялгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс тогтдог гэж үздэг онолын хандлага аль вэ?/
A. Харилцан үйлдлийн онол
B. Бүтэц чиг үүргийн онол
C. Зөрчилдөөний онол
D. Нийгмийн онол
E. Шалтгаант чанарын онол
37.Бүтэц чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Л.Уорнерын жишээ загвар аль нь вэ?
А.Дэлгүүрийн эзэн,эмчийг нэр хүндээрээ өөрөөсөө илүү гэж үзэн түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.
В.Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн,санваартан,бөө,шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ
С.Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах,эрх чөлөөтэй байх,нэр хүндтэй байх,чөлөөт цаг ихтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байнa
D.Их хэмжээний баялагийг шинээр олж авсан баяныг бус харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүү хүндэтгэдэг
Е.Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол,орлогын хэмжээгээр тодорхойлдог
38. Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Т.Парсонсын жишээ загвар аль нь вэ?
A. Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална
B. Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн,санваартан,бөө,шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ
C. Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна
D. Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг
E. Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог
39. Нийгмийн давхраажилтыг судлах шүүмжлэлт онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү.
A. Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.
B. Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийндавхраажилтийн суурь шалтгаан мөн
C. Өмч болон эрх мэдлийн ялгарал байх бөгөөд төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд үйлчилж байдаг
D. Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн
E. Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн.
Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу.
a5 b6 c4 d3 e2 f1
a6 b5 c4 d3 e2 f1
a6 b5 c4 d2 e1 f3
a6 b5 c4 d2 e3 f1
Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу.
1e 2d 3f 4b 5a 6c
1a 2d 3b 4c 5a 6f
1e 2d 3f 4b 5a 6c
1e 2d 3f 4a 5c 6b
42.Нийгмийн өөрчлөлтүүдийг зөв харгалзуулна уу?
1c 2b 3a 4d 5e
1a 2c 3d 4b 5e
1c 2b 3a 4e 5d
1c 2d 3a 4e 5b
Explore all questions with a free account