No student devices needed. Know more
20 questions
“Төр, эдийн засаг, гэр бүлээс ангид орших нийгмийн хүрээг иргэний нийгэм гэнэ” гэж хэн тодорхойлсон бэ?
Г.Алмонд
Г.Гегель
.Д.Истон
Р.Путнам
Р.Дарендорьф
. Иргэний нийгмийн тухай ойлголт Эртний Грек, Ромын үед үүссэн бөгөөд хэдийд улс төрийн шинжлэх ухааны тусгай бие даасан ойлголт болсон бэ?
XYIII зууны сүүл, XX зууны эхэн үед
XYII дунд үе, XX зууны эхэн үед
XYI зууны эхэн XIX зууны сүүл үед
XY зууны эхэн, XVIII зууны эхэн
XIV зууны дунд үе, XYII зууны эхэн үед
. Сонгуулийн бүх нийтээр оролцох зарчимд хамаарах өгөгдөл аль нь вэ?
Сонгуульд оролцохдоо саналаа чөлөөтэй илэрхийлэх бүхий л болоцоогоор хангагдах
Сонгогч ямар нэгэн дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийн үзэмжээр саналаа өгөх явдал
Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтын үр дүнгээр шийдэгддэг байх
Сонгогч бүр ижил тооны санал гаргах эрхтэй бөгөөд санал бүр адил жинтэй байх
Нас, хүйс, яс, үндсэс угсаа, мэргэжил, хэл, үзэл бодлоос үл шалтгаалан бүгд оролцдог байх
Сонгогдох эрхийн шалгуурт хамааралгүй зүйл аль нь вэ?
Гадаад дээд боловсрол эзэмшсэн байх
УИХ-ын гишүүнд нэр дэвшихэд 25 нас хүрсэн байх
. Сүүлийн 5 жил эх орондоо тогтвор суурьшилтай амьдарсан байх
Ерөнхийлөгчид нэр дэвшихэд 45 нас хүрсэн байХ
Монгол улсын уугуул иргэн байх
. Ард түмэн өөрсдөө төрийг удирдах зохион байгуулалтын арга, хэлбэр бол:
Сонгуулийн зарчим
Сонгох эрх
Сонгууль
Сонгуулийн эрх
Сонгогдох эрх
“Нэр дэвшигч ” сонгогдохын тулд 50%-иас дээш санал авсан байх ёстой. Үүнийг зарим үед “50+1 санал” гэж нэрлэдэг.Энэ нь сонгуулийн аль тогтолцоо вэ?
Холимог тогтолцоо
Хувь тэнцүүлэх тогтолцоо
Харьцангуй олонхийн саналаар сонгох
Энгийн олонхийн саналаар сонгох
Тохирох өгөгдөл алга
. “Олон угсаатан бүлгийн төлөөлөл, оролцоог дэмждэг, олон намын тогтолцоо төлөвшихөд эерэг нөлөөтэй, санал үл гээгдэх зарчим үйлчилдэг, сонгогчдын тодорхой хэсгийн дэмжлэг авсан улс төрийн нам парламентад суудал авах боломжтой”зэрэг нь сонгуулийн аль тогтолцооны шинжүүд вэ?
Мажоритар тогтолцоо
Пропорциональ тогтолцоо
Паралель тогтолцоо
Хувь тэнцүүлэх тогтолцоо
Тохирох өгөгдөл алга
Манай улсад 2012 оны УИХ-ын сонгууль холимог системээр явагдсан. Тэгвэл хоорондын харьцаа ямар байсан бэ?
Можаритари -28, Пропорциональ-48
Пропорциональ-48, Можаритари -28
Можаритари -36, Пропорциональ-36
Можаритари -48, Пропорциональ-28
Пропорциональ-38, Можаритари-38
. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь гурван үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Аль нь хамаарахгүй вэ?
Мэдээлэл олгох
Цэнгээн баясгах, боловсрол олгох
Иргэдэд өөрийн гэсэн санаа бодол төлөвшүүлэхэд оролцон туслах
Хяналт шалгалт, шүүмжлэл өрнүүлэх
Дээрх бүгд хамаарна
Улс төрийн тогтолцооны чиг үүргийн асуудлыг нарийн судалж, оролтын ба гаралтын чиг үүргүүдийг тодорхойлсон судлаач хэн бэ ?
Т.Парсонс
Р.Мертон
Г.Спенсер
Г.Алмонд
М.Вебер
. .....................................гэдэг нь улс орны хөгжлийн бодлогыг хамтын зарчмаар тодорхойлж, хэрэгжүүлж, улс төрийн хамтын хариуцлага хүлээх чадвартай иргэдийн эвлэлдэн нэгдсэн байгууллага юм.
Улс төрийн нам
Иргэний хөдөлгөөн
Сонирхлын бүлэг
Төрийн бус байгууллага
Төр
......................... гэдэг нь намын үзэл суртлыг зөвшөөрч сонгуулийн үед намын мөрийн хөтөлбөрийн төлөө саналаа өгдөг чөлөөт иргэд бөгөөд нам доторх бүлгүүд болон зохион байгуулалтаас гадна байдаг онцлогтой. Энэ нь:
Намын гишүүн
Намын нарийн бичгийн дарга
Парламент дахь нарийн бүлгийн дарга
Намын удирдах зөвлөл
Дэмжигч
. Нэг намын тогтолцооны шинж аль нь вэ?
Тухайн улс оронд засгийн эрх мэдлийг хүлээн авч хэрэгжүүлэх чадвартай хоёр нам давамгайлдаг.
Төрийн эрх мэдлийг барьж, бусад нам хөдөлгөөнийг хориглодог.
Сонгуульд ялагдсан нам нь сөрөг хүчин болно.
Улс төрийн амьдралд хэд хэдэн нам идэвхтэй оролцдог
Эрх мэдлийн төлөө өрсөлдөх боломжийг намуудад олгодог
. Улс төрийн амьдралд хэд хэдэн намууд идэвхтэй оролцож, засгийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж байдаг. Тухайлбал 1990 оноос хойш Монгол улс энэхүү намын тогтолцоонд шилжсэн .Энэ нь:
Нэг намын тогтолцоо
Хоёр намын тогтолцоо
Олон намын тогтолцоо
Манлайлагч намын тогтолцоо
Тохирох өгөгдөл алга
. Албан татвар төлөх, цэргийн алба хаших зэргээр материалын дэмжлэг үзүүлэх, хууль журмыг дагаж мөрдөх, төрийн албан ёсны мэдээлэл, бэлгэдлийг хүндэтгэн үзэх зэрэг нь улс төрийн тогтолцооны аль бүрэлдэхүүнд хамаарах вэ?
Бодит дэмжлэг
Оролцооны дэмжлэг
Гадаад шаардлага
Дотоод шаардлага
Албадлагын нөөц
Улс төрийн системийн оролтонд нөлөөлөх хүчин зүйл аль вэ?
Шийдвэр –дэмжлэг
Үйлдэл-шийдвэр
Дэмжлэг- шаардлага
Гаралт-оролт
Хувиргалт-орчин
.................нь нийгмийн хурцадмал, тогтворгүй байдлыг арилгах гол механизмын үүргийг гүйцэтгэдгээрээ онцлогтой.
Оролт
Хувиралт
Дэмжлэг
Эргэх холбоо
Гаралт
Улс төрийн тогтолцоог бүтэц чиг үүргийн талаас нь авч үзвэл сонирхлыг илэрхийлэх, нэгтгэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэмээн тодорхойлдог. Тэгвэл сонирхлын хэрэгжилтийг хангадаг байгууллага аль нь вэ?
Улс төрийн намууд
Сонирхлын бүлгүүд
Шахалтын бүлгүүд
Төрийн бус байгууллага
Төр
Америкийн улс төр судлаач А.Алмонд сонирхлын бүлгийг өөрсдийнх нь өвөрмөц байдал, дотоод зохион байгуулалтаас нь хамааран тодорхой хэв шинжүүдэд хуваан авч үзсэн байдаг. Тэгвэл Байгууллагажсан бүлгийн шинж аль нь вэ?
Тодорхой зохион байгуулалтгүй хэсэг бөөн хүмүүсийн цугларалт, бослого үймээнийг хэлдэг
Цэрэг зэвсэглэл, арми, сүм хийд зэрэг субъектийн шууд удирдлаган дор зохион байгуулалттай үүсгэн байгуулдаг
Зохион байгуулалтгүй боловч хүмүүс голдуу яс үндэс, угсаа гарал, арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйс зэрэг нийтлэгээрээ хамрагддаг.
Өөрийн гэсэн тодорхой зорилго, чиглэлд үндэслэгдсэн зохион байгуулалттай бүлэг
Онцгой ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад нөлөө үзүүлэх бүлэг
1a 2b 3c
1c 2b 3a
1b 2a 3c
1a 2c 3b
1c 2a 3b
Explore all questions with a free account