No student devices needed. Know more
60 questions
1. Жишгийг ажиглаад асуултын тэмдгийн оронд тохирох хариултыг доорх өгөгдлөөс сонгоно уу? Мезолит-Нум сумаар ан агнадаг болов. Неолит- ?
Гал гаргаж сурав.
Чулуун зэвсэг хийж сурав.
Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг болов.
Сүлжмэл хувцас хийж өмсөв.
Эхийн эрхт овог тогтов.
2. Хүрэл, түрүү төмрийн үеийн археологийн дурсгалд аль нь хамаарах вэ?
Чулуун зэвсгийн суурин
Хот суурины туурь
Хүн чулуу
Буган хөшөө
Зэл чулуу
3. Модунь шаньюйн түүхэн гол үйл явдлуудыг зөв дараалалд оруулсан нь аль вэ? 1. Өмнөд хөрш Хан улс руу довтлов. 2. Улсаа баруун, зүүн, төв гэсэн гурван хэсэгт хуваан захирав. 3. Хүннүгийн шаньюй болов.
3, 1, 2
2, 1, 3
1, 2, 3
3, 2, 1
2, 3, 1
4. Татар улс Хятан улсын цэрэгт цохигдсон 923 оныг зууны тоололд шилжүүлнэ үү?
X зууны II хагас
IX зууны I хагас
X зууны I хагас
VIII зууны I хагас
VIII зууны II хагас
5. .......... онд Хар Зүрхний Хөх нуурт олон монгол аймгийн тэргүүлэгчид чуулж, Тэмүжинийг "Чингис хаан" хэмээн нэрийдэж, Монгол улсын хаанаар өргөмжилжээ.
1179
1189
1206
1202
1201
6. Аюушридар (Билэгт) хаан хэдээс хэдэн оны хооронд хооронд төр барьж байсан вэ?
1389-1392
1368-1370
1333-1370
1378-1388
1370-1378
7. Хан улсын хуанди, Хүннүгийн шаньюйд "Урт цагаан хэрмээс хойшхи нум сум агсагчдын улс нь шаньюйн зарлигийг дагаж, Цагаан хэрэмнээс урагш түшмэдийн бүс, малгай өмсөгчид суудаг орон нь харин надад захирагдана" хэмээх сурвалжийн мэдээний гол агуулгыг зөв тодорхойлсон нь аль вэ?
Хүннү нар хүчирхэг нум сумт цэрэгтэй байсан
Хан улс, Хүннү улсад бүрмөсөн бууж өгсөн
Хүннү улс, Хан улсын найрсаг харилцаа тасарч, дайны байдалд шилжсэн
Хоёр улс худалдаа хийхээр тохиролцсон
Хан улс Хүннү улсыг хүлээн зөвшөөрч, Цагаан хэрмээр хилээ тогтоосон
8. Төв азийн түүхнээ анхны нүүдэлчдийн төр улс "Хүннү" гүрэн хэдэн онд байгуулагдсан бэ?
НТӨ 209
НТӨ 200
НТӨ 198
НТӨ 201
9. Хүннү, Хан улсууд "Энх ургийн гэрээ" байгуулж, улсын хилээ цагаан хэрмээр тогтоосон гэрээ хэдэн онд болсон вэ?
НТӨ 200
НТӨ 198
НТӨ 176
НТӨ 174
10. 1229 оны 8-р сард Хэрлэний хөдөө аралд болсон Их хуралдайгаар Чингис хааны гуравдугаар хүү хэнийг хаанд ширээнд залсан вэ?
Цагадай
Өгөдэй
Зүчи
Тулуй
11. ......... онд Тамирын Шар ордонд болсон Их хуралдайгаар Өгөдэй хааны ахмад хөвгүүн Гүюгийг хаан өргөмжлөв.
1246
1241
1235
1229
12. Монголын Их Юань улсын үед "Монгол хүнийг тэргүүнд тавьж, дараа нь өнгөт нүдтэн хэмээгдэх уйгур, араб, перс хүмүүсийг, гуравт умард Хятад дахь зүрчид, хятан нар, хамгийн доор өмнөд хятадын нанхиад нар" гэсэн дөрвөн зэрэглэлд хүн амаа хуваасны шалтгаан юу вэ?
Буддын шашны хос ёсны бодлогоор
Төрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор
Улсын дотоод эв нэгдлийг хангах үүднээс
Монголчууд бусад үндэстнээс олон байсан
Үндэстэн хоорондын мөргөлдөөнөөс сэргийлж
13. Хубилай хааны зарлигаар хэн "Дөрвөлжин бичиг" зохиосон вэ?
Пагва лам
Өндөр гэгээн Занабазар
Намхайжамц
Гаадамба
14. 2006 онд төрийн ордны өмнө Монголын их хаадаас хэн хэний хөшөөг босгосон вэ?
Чингис, Цагадай, Бат
Модунь, Чингис, Батмөнх
Чингис, Батмөнх, Галдан
Чингис, Өгөдэй, Гүюг
Чингис, Өгөдэй, Хубилай
15. XV-XVI зууны үеийн Зүүн Монголын хааны шууд захиргаанд байдаг Зүүн гурван түмэнг зөв ялгасан хувилбар аль вэ? 1. Халх, 2. Ордос, 3. Түмэд, 4.Цахар, 5. Урианхай, 6. Юншээбүү
2, 3, 6
2, 4, 5
1, 4, 5
1, 2, 3
4, 5, 6
16. 1470-1517 онуудад .......................... хаан Монголыг нэгтгэн захирав.
Батмөнх Даян
Барсболд хаан
Мандуул хаан
Тайсун хаан
17. Монгол улсын нэгдмэл байдлыг сэргээхэд Мандуулын бага хатан, түүхэнд "ухаант", "сэцэн" хэмээн алдаршсан хатан аль нь вэ?
18. Их Монгол улсын "Хар сүлд"-ний бэлгэдэл юу вэ?
Эзлэн түрэмгийлэх бэлгэдэл
Дайчин сүр хүчний бэлгэдэл
Энхийн бэлгэдэл
Найрамдлын бэлгэдэл
19. Монголын эзэнт гүрний албан ёсны нэр аль нь вэ?
Их Монгол улс
Их Юань улс
Тэнгэрийн их улс
Их Татар улс
20. "Монголын нууц товчоо"-нд дурдсан Өгөдэй хааны дөрвөн муу үйлд аль нь орохгүй вэ?
Доголху-г муу хүний худал үгэнд орж хөнөөв
Алтан улсыг мөхөөх эцгийн гэрээсийг гүйцээж чадаагүй
Бор дарсанд орсон
Отчигин авгын харьяатаас эм авав
21. Далай хаан Өгөдэйн төр барьсан оныг заана уу?
1229-1241 он
1227-1241 он
1229-1242 он
1246-1248
22. Доорх хүмүүсийн нэрс юуг илэрхийлж байна вэ?
С.Данзан, Д.Бодоо, Д.Чагдаржав, Д.Лосол, Д.Догсом, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан
Ардын Засгийн газрын анхны сайд нар
ЗОУ-аас тусламж гуйхаар явсан нууц бүлгэмийн төлөөлөгчид
МАН-ын Төв хорооны анхны гишүүд
Ардын их хурлын тэргүүлэгчид
23. 1924 оны Үндсэн хуулинд Монгол улсын нэрийг юу гэж заасан бэ?
Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард улс
Олноо өргөгдсөн Монгол улс
Гадаад монгол улс
Их Монгол улс
Нармай Монгол улс
24. Монгол улсын "Тусгаар тогтнолын баяр"-ын өдөр хэдийн болдог вэ?
7-р сарын 11
1-р сарын 13
12-р сарын 29
12-р сарын 31
3-р сарын 18
25. "Монголын нууц Товчоо"-нд дурдсан Өгөдэй хааны дөрвөн сайн үйл аль нь вэ?
Алтан улсыг мөхөөсөн, өртөө зам байгуулсан, говь газар худаг гаргасан, өрнө зүгийн олон орныг эзлэн авсан
Алтан улсыг мөхөөсөн, өртөө зам байгуулсан, албан татвар тогтоосон, говь газар худаг гаргасан, алба татварыг зогсоосон
Алтан улсыг мөхөөсөн, өртөө зам байгуулсан, говь газар худаг гаргасан, хархорум хотыг өргөтгөсөн, алба татвар тогтоосон
Алтан улсыг мөхөөсөн, өртөө зам байгуулсан, говь газар худаг гаргасан, эзэлсэн газарт даргач нарыг суулгасан
26. "Пакс Монголика" гэдэг ойлголт ямар утга илэрхийлдэг вэ?
Монголын энх
Монголчуудын өртөө, шуудангийн тогтолцоо
Монголын эзэнт гүрний үе
Монголын эзэнт гүрний нэгдсэн бодлого
27. Их Монгол улсын "Цагаан сүлд"-ний гол бэлгэдэл юу вэ?
Алтан ургийнхны хийморь, сүлд өөдрөг байхын
Төр улс энхжин мөнх байхын
Их хааны амь нас бат байж, төр улс хүчирхэг оршихын
Улс оронд элдэв бэрхшээл, зовлонгүй байхын
28. Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол улсын далай хаганы зарлиг ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, айтугай гэсэн бичээс бүхий тамга аль хааных вэ?
Чингис хаан
Өгөдэй хаан
Мөнх хаан
Гүюг хаан
29. 1989.12.10-нд болсон Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан хаана болсон бэ?
МАХН-ын Төв байрны өмнө
Сүхбаатарын талбайд
Үйлдвэрчний соёлын ордны өмнө
Төрийн ордны ар талд
Залуучуудын соёлын төвийн үүдэнд
30. 1924 оноос Монголын нийслэлийг юу гэж нэрлэдэг болсон бэ?
Нийслэл хүрээ
Улаанбаатар хот
Их Хүрээ
Өргөө
Нийслэл хот
Манжийн эрхшээлийн үеийн хошуу захирагчийг хэн гэдэг байсан бэ?
Мэйрэн
Захирагч
Занги
Засаг ноён
Залан
Жибзундамба хутагт лүндэн буулгахдаа “...Ер нь аливаа юманд цаг хэмжээ хугацаагүй нь огт үгүй. Энэ байдал нь мөн цаг болсны тул болой. Одоо Монгол овогтон бүгдээр нийлж, өөртөө улс болон тогтнож, шашнаа мандуулан, бусдын эрх мэдэл, дарлагдах зовлон зүдгүүрийг үзэхгүй цаг болсон...” хэмээсэн нь монголчуудад ямар нөлөө үзүүлсэн бэ?
Ямар нэгэн нөлөө үзүүлээгүй
Дундад Иргэн улсаас туурга тусгаарлах цаг боллоо гэдгийг ойлгуулсан
Барон Унгерний дарлалаас гарах цаг болсныг ойлгуулсан
Монголчуудыг манжийн дарлалаас салж, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд уриалсан
Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн дээд одон аль нь вэ?
Эрдэнийн очир одон
Чингисийн одон
Алтан гадас одон
Богдын одон
Цусан гавъяаны одон
“Автономит эрх” гэж ямар утгатай улс төрийн хэллэг вэ?
Бусад улс оронд ноёрхлоо тогтоосон
Бусад улс оронд эзлэгдсэн гэсэн утгатай
Бүрэн эрхт тусгаар улс
Өөртөө засан тогтнох эрх
Төвийг сахисан
Доор дурдсан үйл явдлуудаас аль нь 1921 оны хувьсгалтай холбогдохгүй вэ?
Хувьсгалын хэрэгт ЗОУ-аас улсаас тусламж авав
Монгол ардын журамт цэрэг Нийслэл Хүрээг гамингаас чөлөөлөв
Хиагтыг гамин цэргээс чөлөөлөв
Богд хаантай тангарагын гэрээ байгуулав
Баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөв
Манжийн үеийн засаг захиргааны нэгжид аль нь хамаарахгүй вэ?
Хошуу
Сум
Аймаг
Баг
Арван
Монгол улсыг Бүгд найрамдах засаглалд шилжүүлсэн үндсэн хууль аль нь вэ?
1924 оны үндсэн хууль
1940 оны үндсэн хууль
1960 оны үндсэн хууль
1992 оны үндсэн хууль
Ийм агуулгатай үндсэн хууль батлагдаагүй
ХХ зууны түүхэнд тохиолдсон үйл явдлууд дараах аймгуудад хэрхэн холбогдохыг тохируулна уу?
1. Архангай А. Халх голын дайн 2. Баян-Өлгий В. Ардын журамт цэрэг гамингаас Хиагтыг чөлөөлөв 3. Дорнод С. Хасагуудад зориулан тусгай аймаг байгуулсан 4. Сэлэнгэ D. 1932 оны зэвсэгт бослого эхэлсэн
1c,2a,3b,4d
1b, 2d,3c,4a
1b,2a,4d,4c
1d, 2c,3a,4b
1d,2a,3c,4b
Энэхүү түүхэн хүмүүсийн уулзалт Монголын түүхэнд ямар ач холбогдолтой вэ?
А. Подстамын уулзалт, БНМАУ Герман улсад дайн зарлахаар болсон
Тегераны бага хурал, Их гүрнүүд БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхээр тохиролцсон
Ялтын бага хурал, Их гүрнүүд БНМАУ-ын статус квог хүлээн зөвшөөрсөн
Берлиний бага хурал, БНМАУ-ын тусгаар тогтнолыг Их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн
Вашингтоны бага хурал, БНМАУ-тай холбоотой асуудал хэлэлцээгүй
Дараах монголын соёлын нэрт зүтгэлтнүүдээс хэн нь өөр мэргэжилтэй вэ?
Л.Ванган
Д.Лувсаншарав
Ц.Дамдинсүрэн
Б.Ренчин
Гаадамба
Эдгээрээс хэн нь Монгол улсын ерөнхий сайдын албыг хашиж байгаагүй вэ?
Ц.Элбэгдорж
Н.Энхбаяр
Р.Амаржаргал
Р.Гончигдорж
Ч.Сайханбилэг
1924 оны Үндсэн хуулинд Монгол улсын нэрийг юу гэж заасан бэ?
Олноо өргөгдсөн Монгол улс
Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард улс
Гадаад Монгол улс
Их Монгол улс
Нармай Монгол улс
Шинэ эргэлтийн бодлогын жилүүдэд кино дэлгэцийн урлагийн хөгжилд гарсан дэвшил нь юу байсан бэ?
1945 онд “Цогт тайж” уран сайхны кино дэлгэцнээ гарсан явдал
Төв театрын тайзнаа 1934 онд “Учиртай гурван толгой” жүжгийг тоглосон явдал
1935 онд “Монгол кино” үйлдвэр байгуулагдаж, дараа жил нь “Монгол хүү” гэх анхны уран сайхны кино дэлгэцнээ гарсан явдал
1934 оны 9-р сарын 1-нээс радио нэвтрүүлэг явуулах болсон явдал
Дээрх бүгд зөв
1934 оноос бичигтэн бүр бичиг үсэг үл мэдэх хүмүүсийг сургах компанит ажил өрнүүлснээр нийт хүн амын бичиг үсгийн түвшин 1935 онд 5.6% байсан бол 1940 онд 20.8% болж нэмэгдсэн нь хэдэн хувиар өссөн үзүүлэлт вэ?
17%
39%
11%
16.5%
15.2%
1932 оны 6-р сарын 29-30-ны хооронд болсон МАХН-ын Төв хороо, Хянан байцаах төв комиссын хамтарсан онц III бүгд хурлаар БНМАУ-ын хөгжлийн чиг хандлагыг юу гэж тодорхойлсон бэ?
Үндэсний ардчилсан чиг шугамаар хөгжих
ЗОУ-ын хөгжлийн загвараар хөгжих
Капиталист бус хөгжлийн замаар хөгжих
Социалист чиг хандлагаар хөгжих
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх
1945 оны дундуур Хятадын засгийн газар Монголын тусгаар тогтнолыг ямар тохиолдолд хүлээн зөвшөөрнө гэж ЗХУ-тай тохиролцсон бэ?
Японы эсрэг дайнд БНМАУ идэвхтэй оролцвол
АНУ, Их Британи хоёр БНМАУ-тай дипломат харилцаа тогтоовол
Монголын ард түмэн бүх нийтээр тусгаар тогтнолоо дэмжвэл
Улсын Бага хурлын төлөөлөгчид нь тусгаар тогтнолоо дэмжвэл
БНМАУ Өвөр Монголыг өөртөө нэгтгэхгүй гэдгээ амлавал
БНМАУ-д социализм байгуулж дуусгах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд “нийгмийн өмч бий болгож, нэгнээ мөлжих явдлыг устгах ёстой” хэмээн үзэж ямар аж ахуйг “эдийн засаг дахь феодализмын үлдэгдэл” гэж тодорхойлсон бэ?
Худалдаа, гар урлал
Тариалангийн аж ахуй
Тахиа гахайн аж ахуй
Ардын аж ахуй
Эрчимжсэн мал аж ахуй
2019 оны 10-р сарын 27-нд Монгол улс НҮБ-ийн бүрэн эрхт гишүүн болсны хэдэн жилийн ой тохиох вэ?
73
58
60
65
56
Монгол улс НҮБ-ийн бүрэн эрхт гишүүн болсныхоо дараа дэлхий дахинд тулгамдсан асуудлуудаас ямар чиглэлд идэвхтэй оролцож байсан бэ?
Хүлэмжийн хийн хэмжээг бууруулах
Байгаль орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал
Улс түмнүүдийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг зогсоох
Тогтвортой хөгжлийг хангах
Шашин хоорондын мөргөлдөөнийг зогсоох
Монголын Ардчилсан холбооны анхны зохицуулагч хэн байсан бэ?
С.Зориг
Э.Бат-Үүл
Ц.Элбэгдорж
Р.Амаржаргал
Д.Дорлигжав
1990 оны 5-р сард батлагдсан “Улс төрийн намуудын тухай хууль”-ийн ач холбогдол нь юу вэ?
МАХН-ын Улс төрийн товчоог огцоруулав.
Монголын Ардчилсан нам байгуулагдав.
Улсын бага хурлыг байгуулав.
Ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгов.
Монголд олон намын тогтолцоо бий болов.
1990 оны анхны олон намын оролцоотой, чөлөөт ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Бага хурал хэдэн хүний бүрэлдэхүүнтэй болсон бэ?
357
422
76
50
32
1992 оны Үндсэн хуулийн эрхэм зорилгыг буруу тодорхойлсон нь аль вэ?
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх
Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх
Үндэсний эв нэгдлийг сэргээж, үндсэрхэг үзлийг дэлгэрүүлэх
Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх
Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх
1990 оны 8-р сард “Монголын нууц товчоо” зохиогдсоны 750 жилийн ойг бүх монголчуудын баяр наадам болгон тэмдэглэсэн нь юуг илэрхийлж байна вэ?
Үндсэрхэг үзэл хэтэрснийг
Үндэсний үзэл, ухамсар сэргэснийг
“Монголын нууц товчоо”-ны эхийг олсныг
Баяр наадам хийх боломжтой болсныг
Монгол улсын эдийн засаг сэргэснийг
Монгол улс төрийн ордондоо Их Монгол улсын төрийн ямар бэлгэдлийг нь сэргээн залж, улсын баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэнд байрлуулдаг вэ?
Алаг туг
Дөрвөн хөлт хар туг
Чингис хааны хөрөг
Есөн хөлт Цагаан туг
Цагаан шонхор шувууны дүрс бүхий туг
Цэгийн оронд тохирох үгийг сонгоно уу?
Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах ........... мөн.
Хөгжил
Нөхцөл
Эх үндэс
Дархлаа
Баталгаа
Монгол улсад АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш хэдэн онд айлчилсан бэ?
2006
2002
2012
1991
2014
1990-ээд онд Монгол улс чөлөөт үнийн тогтолцоонд шилжих болсны гол шалтгаан юу вэ?
Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжихийн тулд
Бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барьж байхын тулд
Ард иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэхийн тулд
Төрөөс бараа бүтээгдэхүүний үнийг зохицуулахын тулд
Гадаад валютыг дотоод зах зээлээс шахаж гаргахын тулд
1997 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар ургийн овгийг сэргээн хэрэглүүлэх болсны зорилго юу вэ?
Монгол улсад жендерийн эрх тэгш байдлыг хангах
Монгол улсын дотоод аюулгүй байдлыг хангах
Монгол улсын иргэдийн аюулгүй байдлыг хангах
Монгол улсын хүүхэд, өсвөр үеийн аюулгүй байдлыг хангах
Монгол улсын удмын сангийн аюулгүй байдлыг хангах
Усны нөөцийг хамгаалах, биологийн олон янз байдлын хомсдлоос сэргийлэх нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын аль чиглэлд хамаарах вэ?
Монгол улсын хүрээлэн буй орчны аюулгүй байдал
Монгол улсын хүний аюулгүй байдал
Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал
Монгол улсын дотоод аюулгүй байдал
Монгол улсын гадаад аюулгүй байдал
Explore all questions with a free account